Оросын интернэтийг нэгдсэн удирдлагатай болгох хуулийг Владимир Путин баталлаа

3479

Оросын интернэтийг (Runet) дэлхий нийтийн интернэт сүлжээнээс таслагдсан тохиолдолд найдвартай, доголдолгүй ажиллуулахад зориулсан хуулийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр буюу Лхагва гарагт баталжээ.

Гадаад ертөнцөөс кибер аюул занал учруулсан тохиолдолд ОХУ-ын Масс Медиа, Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн Удирдах Газар нэгдсэн байдлаар шуурхай арга хэмжээ авах нөхцлийг уг хуулиар бүрдүүлжээ.

Ингэхдээ тус улсын бүх интернэт үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд засгийн газраас үнэ төлбөргүй олгосон урсгал хянах төхөөрөмжийг ашиглах ёстой. Уг төхөөрөмжийг ямар байгууллагууд өөрийн гадаад интернэтийн гарц дээр байрлуулах ёстойг дээр дурдсан удирдах газар тодорхойлох юм байна.

Ингэснээр ОХУ-ын нутаг дэвсгэрт хориотой агуулгуудыг хориглох, урсгалыг хязгаарлах, онцгой тохиолдолд дотоод сүлжээгээ гадаад интернэтээс бүрэн салгах алхмыг нэг цэгээс хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ажээ.

Эх сурвалж: ТАСС


URL:

Сэтгэгдэл бичих