Ялалтын баярын тоглолтод Монголын хүүхдийн найрал дууны хамтлаг оролцоно

5ccc084089cd1Хүүхдийн найрал дууны “Бадмаараг” хамтлаг ОХУ-ын Москва хотноо Улаан талбайд болох Ялалтын баярын тоглолтод ая дуугаар өргөхөөр өнөөдөр хойд хөршийг зорилоо.

СУИС-ийн дэргэдэх лицей сургуулийн найрал дууны Я.Алтансувд багштай “Бадмаараг” хамтлаг нь Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулж анх удаа зохион байгуулсан “Болор одод” найрал дууны уралдаанд тэргүүлж, дээрх нэр хүндтэй баярын ёслолд оролцохоор болсон юм.

Улсын хэмжээнд анх удаа болсон “Болор одод” хүүхдийн найрал дууны уралдаанд нийслэл болон аймаг, орон нутгийн найрал дууны 13 баг хамт олон оролцжээ.

Сонирхуулахад, ОХУ-д Ялалтын баяраар хүүхдийн найрал дууны уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг уралдаан, наадмыг ОХУ-ын зөвлөх генерал В.Н.Мулов санаачлан мөн тус улсын Ардын жүжигчин агсан Иосиф Кобзоны байгуулсан “Кузнецкий мост” сан ивээн тэтгэдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих