Ч.Хүрэлбаатарын хөөж явуулсан Г.Занданбатыг Г.Занданшатар өөд нь татлаа

3545

Үндэсний аудитын газрын даргыг УИХ-ын дарга санал болгон хэлэлцүүлж томилуулдаг. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний аудитын газрын даргад Татварын ерөнхий газрын дарга асан Д.Занданбатыг нэр дэвшүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна.

Д.Занданбатын тухайд “НӨАТ-ын буцаан олголтод тулгуурласан зээлийг олгох ажлыг явуулах чиглэлээр хууль зөрчиж арилжааны банкуудтай гэрээ хийсэн гэх үндэслэлээр” энэ оны нэгдүгээр сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж байсан нэгэн юм.

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Г.Занданбат хууль зөрчсөн. НӨАТ-ын хуулиар тухайн иргэний худалдан авалт хийсэн И-баримтын мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газар, Статистикийн үндэсний хороо л ашиглах зориулалттай. Баруун бүсэд ийм төрлийн бүтээгдэхүүн ийм үнэтэйгээр илүү их борлогдож байна гэдэг ерөнхий мэдээллийг нь Статистикийн газар ашигладаг юм.

Гэтэл НӨАТ-ын хуулийг бүрэн агуулгаар нь зөрчсөн. Хувь хүний мэдээлэл арилжааны банкуудад очсоноороо хууль зөрчиж байгаа. Төр ард түмнийхээ мэдээллийг цуглуулчихаад цөөн тооны аж, ахуй нэгжид дамжуулж болохгүй. Энэ нь ноцтой гэмт хэрэгт тооцогдоно” хэмээн мэдэгдэж байсан байх юм.

Ямартай ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлсэнчлэн ноцтой гэмт хэрэгт нэр холбогдож албан тушаалаасаа хөөгдсөн Г.Занданбатыг УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар өөд нь татаж Үндэсний аудитын газрын даргад ногоон гэрлээр томилуулах бололтой.

Эх сурвалж: Zuv.mn, Х.Онон


URL:

Сэтгэгдэл бичих