Манай дэлхий ихэр гэж үү?

“Кеплер 22-Б” хэмээх гариг нартай адилхан, нэгэн одтой маш ойрхон байгаа ажээ. Од гариг хоёрын зай дэлхий, нар хоёрын зайнаас 15 хувь бага бөгөөд 290  хоногт тэр гаригаа тойрдог гэнэ. Дэлхийгээс 600 гэрлийн жилийн зайтай тэр гариг ойролцоогоор 22С градусын температуртай дэлхийгээс 2.4 дахин том гэнэ.

Энэ гариг дэлхийтэй төстэй гаригуудаас, дэлхийд хамгийн ойрхон нь юм. Одон орон судлаачид тус гаригийг хад чулуу, байгалийн хийнээс тогтсон эсэхийг  судалж эхпээд байгаа аж.

Сонирхуулахад, “Кеплер22-б” гаригийн судалгааны багийнхан 1,694 шинэ гариг нээжээ. Тэдгээр гаригуудын 27 нь хэмжээгээрээ дэлхийтэй ойролцоо бөгөөд ус  байж болох шинж тэмдэг илэрсэн 10 гаригт амьдрал байхыг үгүйсгэхгүй байгаа юм.

Толин компьютер бүтээжээ
Хонконгод толин компьютер бүтээжээ. Толинд өөрийгөө харахын зэрэгцээ компьютерийн бүхий л үйлдлийг ашиглах боломжтой юм байна. 800x500x50 мм-ийн  харьцаатай, стерео спикертэй WIFI, хөлрөлтөөс хамгаалсан шилэн нүүртэй бөгөөд зөвхөн 10 ваттын цахилгаан зарцуулдаг байна.

Уг толь нь Andriod үйлдлийн системтэй бөгөөд мессеж бичих, цаг агаар харах, фитнесст зориулсан программ гэх мэтийн тусгай үйлдлүүдийг өөртөө агуулжээ.  Саяхан худапдаанд гарсан энэ “толь” 7700 долларын үнэтэй гэнэ.

Эх сурвалж: “Соёмбо”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.