Их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завджээ

14Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн байгууллагатай хамтран НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан “Гашиш” гэх нэршилтэй бодисыг Испани улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг  өчигдөр /2019.05.06/ илрүүлэн таслан зогсоожээ.

Хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тухайн гурван килограмм орчим сэтгэцэд нөлөөт бодисын зах зээлийн ханш нь 300 сая орчим төгрөг бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.


URL:

Сэтгэгдэл бичих