Үнийн “хөөсрөл” дэгдэхгүй гэх “баталгаа алга”

23

Манай улсад хаврын цагт олон л үйл явдал зэрэгцэн хөвөрдөг жамтай. Тэгвэл энэ хавар эдийн засагт үнийн хөөсрөл бий болох магадлал тун өндөр болчихлоо. Тухайлбал, өнөө өглөө нэгэн рекламыг сонсох нь ээ “м.кв нь 1 сая 900 мянган төгрөгөөр борлуулагдаж буй нэгэн орон сууцны үнэ 1 сая төгрөг” болтлоо хямдарсан талаар дуулгав. Үүнээс харахад л үнийн хөөсрөл ямаршуу шатанд явж байгааг харж болох нь ээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт шатахууны үнэ нэмсэн талаар дуулгасан билээ. Тэгвэл ийнхүү үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь гадаадад зах зээл дээр үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй гэж  Ашигт малтмал газрын тосны газар /АМГТГ/-аас мэдэгдэв. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, “Нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь гаднаас авдаг манай улсын хувьд валютын ханш болон дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн нь шатахууны үнэ нэмэгдэхэд нөлөөлж байгаа” гэсэн юм.

Мөн дээрх байдлаас шалтгаалж манай улсын гол импортлогч ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны хилийн үнэ өнгөрсөн гуравдугаар сарынхтай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамд 39-50 ам.доллароор нэмэгдсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хилийн үнэ А-80 болон Аи-92 автобензинийх 71 ам.доллар, энэ тавдугаар сард дизелийн түлш 17 ам.доллар, А-80 болон Аи-92-ын үнэ 53 ам.доллароор тонн тутамд нэмэгдэж нийт дүндээ шатахуун 31 хувь өсөж орж ирж байгаа. Ингэснээр  А-80 автобензин нэг тонн нь 666 ам.доллар, Аи-92-ынх 696 ам.доллар, дизелийн түлш 640 ам.доллар болоод байна. Харин (боловсруулаагүй түүхий) газрын тосны олон улсын зах зээл дэх үнэ “brent” төрлийнх нь тонн тутамд 544.78 ам.доллар, “WTI” төрлийнх 496 ам.доллар байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн үнэтэй харьцуулахад үнэ “brent” төрлийнх нь 3.63, “WTI” төрлийнх нь 3.76 хувиар тус тус буурсан. Мөн БНХАУ, Казахстан зэрэг орны бусад эх үүсвэрээр шатахуун оруулж ирэх талаар судалж байга.  Урд хөршийн “China Oil” компаниас шатахуун оруулж ирэх талаар хэлэлцэж байна. Мөн дотооддоо нефтийн бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх үүднээс 100 мянган тонн шатахууныг агуулах савыг барьж байна. Ийм хэмжээний нөөцтэй болсноор шатахууны үнийн хэлбэлзэлд тэр бүр өртөхгүй болно. Мөн ОУВС-тай хамтран шатахууны үнийн хэлбэлзлийг автоматаар тогтоох системийг нэвтрүүлж байна. Ингэснээр ирэх сараас эхлэн АМГТГ-аас шатахууны дэлхийн зах зээлийн үнэ, жижиглэнгийн үнийг тогтмол мэдээлдэг болно” гэв.

Засгийн газраас шатахууны үнийг бууруулах үүднээс өнгөрсөн 2018 онд А-80, Аи-92 шатахуунд ногдуулдаг Онцгой албан татварын хувь хэмжээг тэглэсэн гэдгийг энд эргэн сануулах нь зүйтэй болов уу. Ийнхүү манай улс гадаадын мөнгөн тэмдгээс үүдэн бүхий л зүйлийн үнэ ханш тэнгэрт хадчихдагийн тод жишээ энэ. Үүнээс гадна удахгүй өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалж нэмэгдэхгүй гэсэн баталгаа алга. Наймаачид үнээ нэмж хөөсрөл бий болгодог хэрнээ “буулгана” гэдгийг мэддэггүй улс.

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.