Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн хөрөнгө огцом өсчээ

46Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгийн хөрөнгө өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй нэмэгдсэн байна. Тэрбээр 2015 онд дэд сайд болохын өмнөх жилдээ жилийн 35 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлж байжээ. Харин 2016 онд дэд сайд болоод 37 сая төгрөг, 2017 онд 41 сая төгрөг, 2018 онд жилийн орлого огцом нэмэгдэж 252 сая төгрөгт хүрсэн байна. Ямар нэгэн бизнес эрхэлдэггүй боловч дэд сайдын орлого ийнхүү нэмэгджээ.

Мөн Л.Бямбасүрэн дэд сайд болонгуутаа 1 байсан үйлчилгээний газраа дөрөв болгон нэмэгдүүлсэн байна. Орон сууцныхаа тоогоо ч нэмжээ. Түүний хувьд ХОМ-тээ хоёр нийтийн орон сууц нэг зуслангийн байшин, дөрвөн үйлчилгээний зориулалттай талбай, хоёр авто зогсоолтой хэмээн мэдүүлжээ. Эдгээр нь 973 сая төгрөгийн үнэлгээтэй.
Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд Prius 20 хөлөглөж байсан дэд сайд хатагтай 2018 онд нэмээд Rav 4 машин авсан байна.  Нэг үгээр дэд сайд Л.Бямбасүрэн жилийн орлого, машин, орон сууц гээд хөрөнгөө таван төрлөөр нэмэгдүүлж чаджээ. Магадгүй яг энэ шалтгаанаар хүмүүс төрийн алба хийгээд төрийн өндөр дээд албан тушаалд шунан дурладаг биз.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих