Ялалтын баярын жагсаалыг ерөнхий бэлтгэлийг хийнэ

9

МОСКВА. /TASS/. Аугаа Эх орны дайны ялалтын баярт зориулсан жагсаалын ерөнхий бэлтгэлийг ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд мягмар гарагт хийнэ. Бэлтгэл хангахад цэргийн 13 мянга гаруй алба хаагч, 130 гаруй нэгж техник, 74 нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно.

Ерөнхий бэлтгэл Москвагийн цагаар 10 цагт эхэлнэ. Жагсаалыг Хуурай замын цэргийн генерал Олег Салюков командалж, Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу оролцоно. Тэд ОХУ-ын автомашин үйлдвэрлэлийг хөгжүүлэх салбарын шинжлэх ухааны тэргүүлэх байгууллага болох “НАМИ” шинжлэх ухаан-судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн бүтээсэн “Aurus” автомашинаар явна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргүүдтэй мэндчилснийхээ дараа төв индэрт жагсаал бэлэн болсон тухай илтгэл өгнө.

Ялалтын баярын жагсаал уламжлал ёсоор В. М. Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн ротын жагсаалаар эхэлнэ.

Цэргийн жагсаал явж өнгөрсний дараа механикжсан цуваа жагсана. Улаан талбайгаар хамгийн түрүүнд домогт Т-34-85 танк явах бөгөөд араас нь хуягт автомашин “Тигр”, хамгаалалтын машин болох “Тайфун”, БТР-82А, БТР-МДМ хуягт тээврийн хэрэгслүүд, БМП-3 явган цэргийн хуягт байлдааны машинууд, БМД-4М десантын цэргүүдийн байлдааны машинууд, Т-72Б3 танкууд гээд орчин үеийн 130 гаруй нэгж техникийн цуваа явж өнгөрнө.

Ялалтын баярын жагсаалын ерөнхий бэлтгэлд мөн дайны дараах дөрөв дэх үеийн Т-14 “Армата” танк, зенитийн пуужингийн С-400 систем, Ярс пуужингийн цогцолбор цэрэг техникүүдийг оролцуулахаар төлөвлөжээ.

Баярын жагсаалд бэлтгэх хүрээнд Улаан талбай дээгүүр хоёр дахь удаагаа нисэх онгоцууд ниснэ. Агаарын жагсаалыг дэлхийн хамгийн том тээврийн нисдэг тэрэгт тооцогддог Ми-6 нисдэг тэрэг тэргүүтэй Ми-8 нисдэг тэргүүд нээх аж. Тэдгээрийн араас цохилтын “Шөнийн ангуучид” Ми-28Н, “Аллигаторууд” Ка-52 болон Ми-24 нисдэг тэргүүд болон байлдааны нисэх онгоцууд ниснэ.

Ялалтын баярын жагсаалын ерөнхий бэлтгэлийг хийж буйтай холбоотойгоор Москва хотын хөдөлгөөнийг хязгаарлах аж.

Аугаа Эх орны дайнд ялсны 74 жилийн ойд зориулсан жагсаал тавдугаар сарын 9-ны өглөө 10 цагт эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих