“The Hu” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

11

Монголын “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлаг энэ сарын 23, 24-нд 19:00 цагт White rock центрт тоглолтоо хийхээр болжээ. Тэдний тоглолтод битбокс, хөөмий, исгэрээ болон язгуур урлагийн хөгжмийн зэмсгийг ашиглан Монгол ардын аялгууг орчин үеийн хөгжим рүү хөрвүүлсэн уран бүтээл туурвидаг Ата Боргужин оролцох юм байна.

“The Hu” хамтлагийн хувьд “Wolf Totem” дуу нь Биллбордын “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтаж, дээгүүрт эрэмблэгдсэн. Түүнчлэн “Wolf Totem” дууны видео “Фэйсбүүк” сүлжээнд хүчтэй тарсны үр дүнд Биллбордын “Hard Rock Digital Song Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлсэн. Мөн “Yuve Yuve Yu” дуу нь ижил хугацаанд 929 хувийн өсөлт, 3000 ширхэг борлуулалттайгаар энэ жагсаалтын долоодугаар байрт орсон.

Сонирхуулахад, “The Hu” хамтлаг “Gereg” нэртэй анхны цомгоо гаргахаар “Eleven Seven Records” студитэй хамтран ажиллаж байгаа.



URL:

Сэтгэгдэл бичих