БНАСАУ ямар төрлийнх нь тодорхойгүй зэвсэг туршлаа

5cd3e95ef3bccЯпоны тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай пуужингууд туршсанаас хойш хэдхэн хоногийн дараа БНАСАУ ямар төрлийнх гэдэг нь тодорхойгүй тийрэлтэт сум туршсан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хорооны мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв. 
БНАСАУ орон нутгийн цагаар өглөөний 16.30 цагт Пёнан-Пукто мужаас зүүн чиглэлд сум хөөргөсөн тухай тус мэдэгдэлд дурджээ. Цэргийнхэн ямар төрлийн сум болохыг тогтоохоор мэдээлэлд дүн шинжилгээ хийж байгаа аж. 
БНАСАУ Японы тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай хэд хэдэн пуужин харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм. Пуужингууд 70-200 хүртэл км зайд нисэж, тэнгист унасан байна.  

 

 

 

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.