ФОТО: “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн жагсаал боллоо

Аугаа их эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар “Мөнхөд дурсагдах дайчид” хүндэтгэлийн явган жагсаалыг Улаанбаатар хотод өнөөдөр зохион байгууллаа.

Жагсаалд оролцогчид Батлан Хамгаалах Яамны урд талбайгаас ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбай хүртэл алхсан юм. Жагсаалд, Монгол Улсын Батлан хамгаалах болон ГХЯ-ны удирдлагууд, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газрын ахмад ажилчид, Үндэсний батлах хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд болон үе үеийн ахмад дайчид, амь үрэгдсэн баатруудын ар гэрийнхэн, Тэмүүжин өрлөг бага сургуулийн сурагчдын төлөөлөл зэрэг нийт 6000 хүн оролцов.

Жагсаалд оролцож буй хүндэт төлөөлөгчид Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөсөн юм.

198 199 200 201 202 203 204 205 206 207 208 209 210 211 212 213 214 215 216 217 218 219 220 221 222 223 224 225 226 227 228 229 230 231 232 233 234 235 236 237


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.