Нийтлэлийн мөрөөр: Хүчирхийллийн дуудлагаар очдог цагдаа нарыг алдаа гаргахгүй байхад анхаарч ажиллах үүрэг өгчээ

256

Энэ сарын 8-ны өдөр манай сайтад ”Хүчирхийллийн дуудлагаар очиж буй цагдаа нарт анхан шатны мэдлэг АЛГА” хэмээх асуудал хөндсөн нийтлэл нийтлэгдсэн юм. Нийтлэлдээ “Хүчирхийллийн дуудлагаар очсон цагдаа нар эхнэр чинь, хөрш чинь, хүүхэд чинь, гэрийнхэн чинь дуудлага өглөө хэмээн шууд хүчирхийлэл үйлдэгчийн нүдэн дээр хэлдэг. Энэ нь хүчирхийлэлд өртөж буй хэн нэгнийг эргээд эрсдэлд оруулдаг. Тодруулбал, гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар очсон цагдаа нар дуудлага, мэдээллийн онцлогийг харгалзан үзээгүйгээс мэдээлэл өгсөн иргэн, хохирогчийн аюулгүй байдал, эрх ашгийг хохироодог, цагдаагийн алба хаагчдын мэдлэг, хандлага, сэтгэлгээг өөрчлөх шаардлагатай” байгаа талаар дурдсан юм.

Харин энэхүү нийтлэлийн мөрөөр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ хүчирхийллийн дуудлагаар очиж буй цагдаа нарыг алдаа гаргахгүй анхаарч ажиллахыг үүрэгдсэн байна.

Б.Аз

Zaluu.com

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.