Баялаг бүтээгчдээ дарамталсан Монголын төр

5cd4e2c1131237.59419267Бизнесменүүд бол нийгмийн баялаг бүтээгчид. Эдгээр баялаг бүтээгчид жилд хэдэн арван тэрбумаар тоологдох татварыг улсадаа төлж Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг буянтай хүмүүс. Гэтэл өнгөрсөн 2012 оноос эхэлж Монголын төр баялаг бүтээгчдээ дарамталж, тэднийг залхаан цээрлүүлж өмч хөрөнгийг нь булаан авахын тулд зохиомол хэрэг бий болгож нэг нэгээр нь хар гэрт хорьж байсан гашуун үйл явдлуул ч бий. Уг нь улсдаа татвар төлөгчдийн хүчирхэг армийг байгуулж чадвал цөөхөн хүн амтай манай улс хөл дээрээ бүрэн зогсох боломж бий гэдгийг эдийн засагчид олонтаа хэлдэг.

Монголоос бусад улс орон баялаг бүтээгчдээ дарамталж биш дэмжиж хөгждөг гэдгийг бид өдөр болгон л харж байна. Гэтэл манай улсад  хаана мөнгө үнэртэнэ, тэнд Засгийн газар явж байдаг. Хаана худалдаа явагдана, түүний ард төр байж байдаг.

Монголын үе үеийн Засгийн газрын хамгийн том алдаа бол бизнесийнхний ажилд хэтэрхий оролцдог, хушуу, хуруу хоёроо зэрэг дүрдэгт байгаа юм. Уг нь төрийн хийх ёстой гол ажил бол хуулиа хэрэгжүүлж, бодлогоо зөв тодорхойлох. Татварын таатай орчин бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг олж бизнесменүүдтэйгээ хамтдаа хөгжлийн гарц хайж улсаа амар тайван байлгах гээд цогцоор нь хийх олон ажил бий. Гэтэл 2012 оноос эхэлсэн гашуун түүхүүд одоо ч давтагдаж баялаг бүтээгчидийг хаалга барихад нь хүргэж байна.
Тухайлбал, гадны хөрөнгө оруулагчид Монголд бизнес эрхлэхэд хүндрэлтэй, төр Засаг нь барьцгүй гэж хэлдэг болсон. Угтаа бол төр баялаг бүтээгчдийн халаас руу өнгийж тэднийг боомилдог гэдгийг саяхан болж өнгөрсөн Уул уурхайн салбарын хурал дээр олон ч хүн хэлж байсан.

Харамсалтай нь төр хэзээ ч тэр алдаагаа засахыг оролдож байсангүй. Харин бизнес дэх төрийн оролцоо нэмэгдэж, Монголын бизнесийн салбарын гол тоглогч нь өнөөдөр Засгийн газар болчихоод байна. Засгийн газар бизнесийн бүх салбарт савраа улам шигтгэж, чөлөөт зах зээлийн гол зорилго, мөн чанарыг үгүй хийж байгаа нь харамсалтай. Үнэ галзуурлаа, үнийн хөөсрөл газар авлаа гэж иргэд бухимддаг. Аргагүй шүү дээ, Засгийн газар шударга өрсөлдөөнийг хумиж, өөрийнхөө үнийг тогтоож байгаа хойно. Төр бизнесийн салбарт хэр оролцоно тэр хэрээр үнэ тэнгэрт хадаж буй нь амьдрал дээр нотлогдчихсон.

Гэтэл өнөөдөр төр бусдын зүгээр явж байсан бизнесийг хүчээр дампууруулж олон хүнийг ажилгүй болгож тэднээр тохуурхаж байна. Угтаа бол бизнес эрхлэгчдийг дарамтлах бүхэл бүтэн тогтолцоо Монголын төрд амь бөхтэй оршиж байна гэдгийг бид саяхан харлаа шүү дээ. Төрийн оролцоо бизнесийн салбарт улам ихээр хошуу дүрж баялаг бүтээгчдээ нэг нэгээр нь түлхэж унагаад байвал энэ улс яаж оршин тогтнох вэ. Харин ч баялаг бүтээгчид байхгүй болчихвол эдийн засагт олон, олон хүндрэл үүсч энэ улс хаашаа ямар замаар явах гэдгийг дээр сууж буй эрхмүүд бодоод үзвэл зүгээрсэн.

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.