Бодлогын бичиг баримтуудын уялдаа холбоог хангах сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна

270

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэж байна. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай байна үзсэн байна. Харин Эдийн засгийн байнгын хороо энэхүү тайлангийн эхний шатны хэлэлцүүлгийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтэд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнээд буй юм. Харин Үндэсний аудитын газраас “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн нийт 136 зорилт, арга хэмжээнээс хэрэгжсэн 54, хэрэгжилт дутуу 73, хэрэгжээгүй 9 буюу биелэлтийг 68.4 хувь гэж үнэлж буй юм.

Хэлэлцүүлгийн явцад Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах, дүгнэхдээ С.Бямбацогт нарын боловсруулан  батлуулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030″ урт хугацааны хөгжлийн бодлоготой нийцүүлж байх хэрэгтэй тухай асуудал ихээхэн яригдаж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг.  Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030″ урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг. Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгээ хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү. ЭЗБХ үндсэн чиглэлийн биелэлтийг 68 хувьтай гэж дүгнэснээс үзвэл улс орны бодлого төлөвлөлт боломжийн, Засгийн газар ажлаа сайн хийж байгаа юм байна гэж УИХ, ЭЗБХ үзэж байгаа юм шиг байна. Гэтэл бидэнд нэг жилийн хугацаа үлдэж байхад Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 50 хувьтай байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Байнгын хорооноос С.Бямбацогт гишүүний дүгнэж байгаатай ойролцоо дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал байна. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: С.Бямбацогт гишүүн хөгжлийн бодлогын талаар их зөв юм яриад байгаа юм. НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амалсан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу. Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамтай бодлого зангиддаг байх ёстой. УИХ-ын дарга, гишүүд анхаарч хөгжлийн бодлого, урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалаа хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан үүнээс 97 ажил буюу 92 хувь нь  ”Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030″-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа юм.

Үндэсний аудитын газрын орлогч дарга н.Оюунбилэг: 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн. Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ дахцдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд гарсан.


URL:

Нэр: best seo Огноо: 6 November 2019

magnificent post, very informative. I wonder why the other specialists of this sector do not notice this. You must continue your writing. I am sure, you have a great readers a base already!

Нэр: vancouver seo services Огноо: 6 November 2019

well written article. I all be sure to bookmark it and come back to read more

Нэр: vancouver seo specialist Огноо: 7 November 2019

Thanks-a-mundo for the blog article. Great.

Нэр: seo in vancouver Огноо: 7 November 2019

Thanks for the post.Really looking forward to read more. Great.

Нэр: Google Огноо: 8 November 2019

Every the moment in a when we opt for blogs that we study. Listed beneath would be the newest web pages that we pick out.

Нэр: bullet vibe Огноо: 8 November 2019

we like to honor many other web sites on the internet, even if they aren

Нэр: This One Marketing Огноо: 10 November 2019

Only wanna remark that you have a very nice site, I love the design and style it really stands out.

Нэр: mimosa flower Огноо: 10 November 2019

that could be the finish of this write-up. Right here you will discover some sites that we believe you

Нэр: 메이저사이트 Огноо: 12 November 2019

Here are a number of the web sites we advocate for our visitors

Нэр: remote dildo Огноо: 15 November 2019

just beneath, are quite a few completely not related web pages to ours, even so, they may be certainly really worth going over

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.