Төл 96.8 хувьтай бойжиж байна

5cd53744aac27/МОНЦАМЭ/. Оны эхэнд 29.7 сая эх мал тоолсноос 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байна гэж ХХААХҮЯ мэдээллээ.

Энэ сарын 9-ний өдрийн байдлаар оны эхний нийт эх малын 66.0 хувь буюу  19 сая 694.8 мянган хээлтэгч төллөж 19 сая 120.7 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 96.8 хувьтай байна. Аймгаар авч үзвэл мал төллөлт Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Хэнтий аймаг 70-аас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 469.1 мянга болж оны эхний нийт малын 0.71 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймаг оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байгаа аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.