Эхнэрээ амиа хорлоход хүргэсэн нөхрийг нь цагдан хорино

289

Энэ сарын 6-нд ХУД-ийн “KH apartment” хотхоны 15 давхраас 30 гаруй насны эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд тэрээр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд амьдардаг болох нь тогтоогдсон юм.
Талийгаач амиа хорлох болсон шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдэлтэй гэх бөгөөд нөхрөө өөр эмэгтэйтэй байхыг хараад сэтгэл санааны гүн цочролд орсон байж магадгүй гэх. Цагдаагийн газрын шалгалтаар урьдчилсан байдлаар талийгаачийг амиа хорлосон гэх дүгнэлт гаргажээ.
Тэгвэл уг хэрэгт “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад амиа хорлох нөхцөл байдал байсан уу, хэн нэгнээс болж амиа хорлосон бол энэхүү шалтгаан нь үнэхээр амиа хорлох хэмжээний шалтгаан мөн байсан уу зэрэг бүх нөхцөл байдлыг судалж үзэхээр болжээ. Мөн эхнэрээ амиа хорлох шалтгаан нөхцөлд хүргэсэн гэж үзэж нөхрийг нь цагдан хорихоор болсон байна.
Талийгаач эмэгтэй гурван хүүхэдтэй бөгөөд АНУ руу гарахаар бичиг баримтаа бүрдүүлж Элчинд өгсөн байжээ.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Нэр: з Огноо: 11 May 2019

энэ 2 дүүрч 2 хүүхэд яанаа

Сэтгэгдэл бичих