Нялх хүүхэд тээвэрлэсэн долоон машин цасанд боогдсон байжээ

301

Ихэнх нутгаар нойтон цас орж хөдөө, орон нутгийн замд зорчиход аюултай нөхцөл байдал бий болоод байна. Тухайлбал, баруун аймгуудын зам дээр 2-4 см мөсөн давхарга үүсч хунгар газраа 60-80 см орчим цас хунгарлажээ.

Цас шуурснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам маш их хальтиргаатай болсон учраас машин зорчиход ихээхэн хүндрэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байна. Мөн хальтиргаа гулгаанаас болж машинууд замын хажуу руу унах, цасанд боогдсон хэрэг их гарч байна.

Өвөрхангайн замд нялх хүүхдүүд тээвэрлэсэн жижиг оврын долоо машин цасанд боогдсон байсныг онцгой байдлын аврагчид аварчээ.

Иймд, Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийг холын замд гарахгүй байхыг СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.


URL:

Нэр: иргэн Огноо: 13 May 2019

ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ЗАРЛААД БАЙХАД НЭГ ХОЁР ӨДӨР ӨНЖӨӨД ГАРАХАД ЯАНАА ЭНЭ ХӨДӨӨНИЙ МААНАГУУД.ДАНДАА ИНГЭЖ БУСДАД ДАРАА БОЛЖ БАЙХЫН .НЯЛХ ХҮҮХДИЙН АМЬ НАС Ч ГЭЖ БОДОЖ БАЙГАА ЮМ АЛГАА

Сэтгэгдэл бичих