Монголын хакерууд миссийн тэмцээний сайтад халдав

Москвад суралцдаг ази гаралтай бүсгүйчүүдийн хамгийн гоо үзэсгэлэнтэйг нь интернет санал асуулгаар шалгаруулдаг “Miss Asia Moscow” уралдаанд Монголын оролцогч Цогтын Номин гэнэт цойлж эхэлсэн нь зохион байгуулагчдыг алмайруулав. Москвагийн Хэл судлалын их сургуулийн оюутан Ц.Номингийн төлөө гуравхан цагийн дотор 13 мянга гаруй хүн саналаа өгчээ. Энэ нь нийт саналын 38 хувь болоод байна. Шигшээд шалгарсан бусад 10 оролцогч бүсгүй нийлээд нийт саналын 60 хувийг авсан гэсэн үг.

Шинжээчид үүнийг Монголын хакеруудын оролцоо байх тун магадлалтай хэмээн сэжиглэж байна. Мөн Монголын хэвлэл мэдээлэл уралдааны явцыг мэдээлж, олны анхаарал татсанаар санал өссөн байж мэднэ гэж хардагсад ч гарч ирэв. Гэвч энэ уралдааны мэдээлэл бусад оролцогчдын эх оронд Монголоос илүүтэй хүрсэн билээ.

Ц.Номингийн араас 5357 саналтай Казахстан, 3949 саналтай Буриад, 3856 саналтай Якутын бүсгүйчүүд “нэхэж” яваа юм.






URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.