3.2 их наяд төгрөгийн зээл, тусламж, төсвийн хөрөнгөөр орон нутагт бүтээн байгуулалт хийнэ

3726

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг хийв. Эдийн засгийн өсөлтийн дүнд ноолуурын үнэ 3 дахин өсөөд байгаа бол махны экспорт тодорхой дүнгээр нэмэгдсэн. Эдгээр нь малчин өрхүүдэд орлогын нэмэгдэл болсон гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Түүнчлэн иргэдийн цалин, тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид инфляцитай уялдлуулан нэмэгдүүлж байх шийдвэрийг гаргасан гэдгийг хэлж байв.

Сангийн сайд 2019 оны улсын төсөв дэх хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтын дүнг онцолж байсан. Нийтдээ 3.2 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж, төсвийн хөрөнгө оруулалтыг орон нутагт хийхээр төсөвлөсөн бөгөөд Монгол Улсын түүхэнд энэ хэмжээний төсвийг орон нутагт төсөвлөж байгаагүй гэлээ. Энэ хөрөнгө оруулалтын үр дүнд орон нутгуудад эдийн засгийн эргэлт бий болж ажлын байр нэмэгдэх, иргэд нь цалин орлоготой болох гэх зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтойг хэлж байв. Үүнийг баталж буй дүн мэдээг тэрбээр танилцуулсан. 2018, 2019 оны төсвийн орлого бүх аймгийн хэмжээнд эдийн засгийн бүх салбараар нэмэгдэж төвлөрсөн гэв. Тодруулбал, энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого давж биелээд 196 тэрбум төгрөгийн ашигтай байгааг хэлж байв.

Эдийн засгийн хүртээмжийг бодитоор иргэдэд хүргэх чиглэлээр Засгийн газар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдэд тэтгэмж олгох, ахмад настнуудад насны хишиг олгох, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд тэтгэмж олгохоор 2018 оны төсөвт 600 тэрбум төгрөгийг тусган, зарцуулсныг С.Чинзориг танилцууллаа. Энэ Засгийн газар байгуулагдаад 1.6 жил ажиллах хугацаандаа төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээг 2 удаа авч хэрэгжүүлсний үр дүнд төрийн албан хаагчдын дундаж цалин 26.7 хувиар өссөн байна. Мөн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсний үр дүнд 10 хувь болгож бууруулаад байгааг салбарын сайд нь хэлж байлаа.

Эх сурвалж: Еagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.