Д.Трамп: Ойрын тусгалтай пуужингууд туршсан нь итгэлцлийг алдуулахгүй

315

БНАСАУ энэ сарын 9-нд ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасныг хоёр улсын итгэлцлийг сулруулах явдал гэж үзэхгүй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай тэрбээр “Politico” сонинд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.

“БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай найрсаг харилцаатай байх итгэлээ өөр үед алдаж магадгүй хэдий ч тэр нь одоо биш юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.

БНАСАУ-ын эрх баригчид АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн биш байна хэмээн Д.Трамп өмнө нь цохон тэмдэглэсэн юм.

БНАСАУ Японы тэнгисийн чиглэлд ойрын тусгалтай хоёр пуужин харвасан тухай БНСУ-ын цэргүүд өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн. Пуужинг Пёнан-Пукто мужаас Япон тэнгисийн чиглэлд харвасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.