Гэрэлт зул буян уу, бизнес үү?

5441a6d679b05907big“Висака Пужа” өдөр буюу Бурхан багшийн их дүйчэн өдөрт зориулж Даммакаяа Бясалгалын төвөөс “Гэрэлт зул өргөх ёслол”-ыг 12 дахь жилдээ 2019 оны 5 дугаар сарын 18,19-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотын төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд маш олон хүн оролцож, олон мянган гэрэлт зулыг тэнгэрт хөөргөдөг. Харин хөөргөсөн гэрэлт зул хаана очиж буудаг нь сонин.

Гэрэлт зул гэж юу вэ?

Даммакаяа Бясалгалын төвөөс мэдэээлж буйгаар гэрэлт зулыг хулс модноос гаргаж авсан маш нимгэн,хөнгөн цаасаар хийдэг өгөөд байгальд ээлтэй тосолсон цаасан голоор Тайланд улсад үйлдвэрлэдэг аж.

Жин, хэмжээ: 100 граммаас бага жинтэй, 77х104 см

Хөөрөх хугацаа: 15-25 минут / Зулны гол хэсэг агаарт бүрэн  унтарсан үед л газарт буудаг, унтраагүй бол буудаггүй/

Хөрсөнд задрах хугацаа: 2-6 сар /Байгальд хор хөнөөлгүй/

Гэрэлт зулыг хэзээнээс хөөргөж эхлэв?

Монгол Улсад 2007 оноос хойш гэрэлт зул өргөх ёслолыг зохион байгуулж эхэлжээ. Энэхүү ёслол нь Монголын уламжлалт зан үйл биш ч сүүлийн жилүүдэд амь үрэгсэд болон бурхан багшийн хүндэтгэл, буян номын үйлсэд зориулсан гэрэлт зул өргөх ёслол олноор зохион байгуулагдах болсон.

Гэхдээ хөөргөсөн гэрэлт зулнаас болж гал түймэр гарах аюултай мөн байгальд маш их хор хөнөөлтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Гэрэлт зулны хор, хөнөөл:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас агаарын бөмбөлөг, гэрэлт зулны хэрэглээнээс таталзахыг уриалав. Учир нь жил бүр 100 гаруй мянган далайн амьтан хуванцар хог хаягдал залгиснаас үүдэлтэйгээр үхдэг байна. Тэдгээр амьдтын хамгийн их залгидаг зүйл нь агаарын бөмбөлөг аж.

Мөн түймрийн аюул дагуулж мэдэхээр юм. Энэ жилийн хувьд манай орны хувьд цаг агаар дулаарсан ч хур, бороо ороогүйн улмаас хуурай гандуу байгаа тул гал түймрийн аюулаас болгоомжилж Улаанбаатараас хол зайд буюу Говьсүмбар аймагт зохион байгуулж байгаа гэнэ. Зохион байгуулагчдын зүгээс “Гал гарахгүй байхад онцгой анхаарна. Зул хөөргөж буй хүмүүс маань зулаа бүрэн сайн, зааврын дагуу асааж хөөргөвөл буцаж унах, гал гарах эрсдэл гарахгүй. Мөн манай зул олон улсын патенттай, байгальдаа маш хурдан уусаж шингэдэг материалтай” гэдгийг хэлэв.

Түймэр гарах эрсдэл бага гэдгийг тэд хэлж байна. Тэгвэл гэрэлт зул шатаж дуусаад газар унахдаа хаана буудаг вэ? Тэнгэр лүү асааж хөөргөсөн лаа буцаад газарт бууж байгаль орчин бохирдуулж эцэстээ хэн нэгэн цэвэрлэгч цэвэрлэх үүрэг хүлээнэ.

Энэ сарын 18,19-нд зохион байгуулагдах гэрэлт зул хөөргөх ёслолд оролцохын тулд нэг хүн 8000 төгрөгийн тасалбар авч үйлчлүүлнэ гэнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү арга хэмжээнд 10-30 мянган хүн оролцож галтай уут хөөргөж байсан. Энэ ёслолыг хэн нэгний санаатайгаар түгээн дэлгэрүүлж буй бизнес ч гэж хардах хүн бий.

Ер нь буян санаж гэрэлт зул хөөргөдөг ч буцаж буухдаа байгаль бохирдуулах энэ зан үйлээс Монголчууд татгалзвал яасан юм. Монголчууд эрт дээр үеэс л бурхантай авдар дээрх цөгцөндөө зулаа өргөж сүсэглэж ирсэн ард түмэн. Гэтэл зулаа дэнлүүнд дайгаад тэнгэр өөд нисгэдэг гадны соёл хаанаас ч юм дэлгэрсэн. Бид заавал гэрэлт зул өргөх албагүй. Гэртээ зулаа өргөөд эрхээ эргүүлж залбирсан ч тэр буян билээ.

Г.Сүрэн

Shuud.mn


URL:

Нэр: Roselle Obrion Огноо: 14 May 2019

5/13/2019 In my opinion, fact.mn does a excellent job of covering issues of this kind. Even if ofttimes deliberately polemic, the posts are in the main thoughtful and stimulating.

maxiefouhy44.co

Нэр: Jeffry Garnand Огноо: 8 June 2019

I’m gratified with the way that fact.mn deals with this sort of issue! Usually on point, often controversial, without fail thoughtful as well as challenging.

http://www.lookweb.it/97838

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.