Булган аймагт 5 христын сүмд зөвшөөрөл олголоо

3757

Булган аймгийн Булган сумын ИТХ хуралдан,  “Итгэл долоо дахь өдрийн адвентист” сүм, “Мөнх амин үг”, “Үнэний зам” чуулган, Рашаант сумын “Сансар төгс сайн мэдээ” сүм, Орхон сумын “Эрдэнэт баптист” сүмийн “Галил” цугларалтын газарт нэг жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Сүмүүдэд дүрэмд өөрчлөлт оруулсан, тэргүүн солигдсон үед тухай бүр мэдэгдэх, үйл ажиллагааны тайланг жилийн эцэст ИТХ-ын Ажлын албанд ирүүлж байхыг даалгасан байна.

Sonin.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.