Си даргыг эмзэглүүлсэн Трампт хариуг нь барина

трамп_bДэлхийн тэргүүлэгч хоёр гүрний дунд дэгдээд буй худалдааны дайныг шийдвэрлэх уулзалт зохион байгуулагдаж буй энэ үетэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд импортын тарифыг нэмэгдүүлсэн юм.

Уг хориг өнгөрөгч баасан гаригаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Трампын шийдвэрт эмзэглэж буйгаа БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин мэдэгджээ.

Тэрбээр худалдааны дайныг нэг нэгэндээ хохиролгүйгээр дуусгах хүсэлтэй буйгаа Вашингтон руу илгээсэн захиандаа тодорхой дурьдсан ч Трампын шийдвэрийг өөрчилж чадаагүй аж.

Трампын шийдвэрээс болж, дэлхийн эдийн засаг савлаж, АНУ болон БНХАУ-ын бизнес эрхлэгчид хүндхэн байдалд ороод байна.

БНХАУ-ын эдийн засгийг чиглэсэн уг шийдвэрийн хариуг удахгүй барихаа БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ  мэдэгдлийнхээ үеэр онцлоод “Хоёр улсын төлөөлөгчид худалдааны зөрчилдөөнийг дуусгавар болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа ч АНУ-ын эрх баригчид өөр бодолтой байгаа бололтой. Тарифийн шинэ нэмэгдэл манай улсаас гадна дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мэдээж хэрэг БНХАУ, АНУ-ын шийдвэрийг хариуг нь барих болно” гэж мэдэгджээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих