Ирак руу аялахгүй байхыг зөвлөжээ

10

Иракт хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан тус улс руу явахгүй байхыг Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам иргэддээ зөвлөжээ. Энэ тухай Төрийн Департамент мэдэгдсэн байна.

“Иракт хурцадмал байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам бүх иргэдэд зөвлөж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Ирак руу аялахгүй байх, тус улсын Америкчууд байнга цуглардаг газар руу явахгүй байх, өөр дээрээ анхаарал татахгүй байхыг Дипломат төлөөлөгчийн газар зөвлөсөн байна.

Нисэх онгоц тээгч “Авраам Линкольн” хөлөг онгоц бүрэлдэхүүнд нь багтсан цохилтын бүлэг ба бөмбөгдөгч онгоцуудын тактикийн бүлгийг Иран руу илгээх АНУ-ын Засаг захиргааны шийдвэртэй холбоотойгоор ийм зөвлөмж өгөх болсон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Ойрхи Дорнод дахь АНУ-ын хүчнүүд рүү Иран халдаж болзошгүй тухай мэдээллийг авсан тухайгаа АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын төлөөлөгчид өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.