Шри Ланк дахь исламын шашны сүм халдлагад өртжээ

ислам_bШри Ланк улсад “Улаан өндөгний баяр-ын үеэр террорист халдлага болж, 250 гаруй хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан билээ. Халдлагыг алан хядах “Исламын улс” бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээгээд буй юм.

Террористууд жуулчид болон христийн шашинтнуудыг гол байгаа болгож, нийт долоон халдлага үйлджээ.

Тус улсын хүн амын 70 орчим хувь нь буддын шашин шүтдэг юм. Тэгвэл дээрх халдлагын дараа шашны цөөнх гэгддэг исламын шашинтнуудын эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Кинияама хот дахь Исламын шашны сүмд өчигдөр 21.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болжээ. Мөн уг дэлбэрэлтээс гадна исламын шашны зарим эд зүйлсийг зардаг дэлгүүрт халдлага болж, нэг эрэгтэй амиа алдсан талаар тус хотын Цагдаагийн газраас уламжлав.

Эрх баригчид шашны цөөнхийг онилсон халдлага болж болзошгүй хэмээн урьдчилан сануулж, исламын шашинтнуудыг цугларч, мөргөл үйлдэх, ямар нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг уриалжээ.

Мөн ”Улаан өндөгний баяр”-ын дараа Буддын шашны тэргүүн орон даяар үйл ажиллагаагаа явуулах хийдүүдийг сэрэмжтэй байхыг уриалж, нийслэл хот дахь зарим томоохон хийдийг хаахыг үүрэгдсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.