АНУ-ын эрх баригчдын бодлого ДХБ-д аюул учруулж байна гэв

5cda3e5f93c16АНУ-ын худалдааны бодлогын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын тогтвортой байдалд аюул учруулж байна хэмээн Хятад мэдэгджээ. Энэ тухай Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийн асуудлаарх Хятадын Засгийн газрын саналд дурдсан байна.

“Дангаар авч буй арга хэмжээнүүд нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамтай нийцэхгүй бөгөөд худалдааны хамгаалалтын одоогийн арга хэмжээнүүдийг буруугаар урвуулан ашиглаж байгаа нь дүрэм журамд үндэслэсэн, олон улсын худалдааны чөлөөт, нээлттэй журамд ноцтой хохирол учруулсан. Түүнчлэн энэ явдал нь ДХБ-ын гишүүдийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулж байна” хэмээн тус саналд дурдсан байна.

Хятадын Засгийн газрын боловсруулсан баримт бичигт АНУ-ын талаар шууд дурдаагүй бөгөөд ДХБ-ын зарим гишүүнийг дурдсан байна. Гэсэн хэдий ч ДХБ-ын Давж заалдах шатны байгууллагад шинэ гишүүдийг томилох үйл явцад хориг тавих, үндэсний аюулгүй байдлын бодлогыг ган, хөнгөн цагаан болон автомашинд худалдааны татвар ногдуулах сэдэл болгон ашиглах зэрэг арга хэмжээнүүд нь ДХБ-ын тогтвортой байдалд аюул учруулж байна хэмээн тус баримт бичигт дурджээ. Худалдааны бодлогын хүрээнд АНУ-ын эрх баригчид сүүлийн үед яг л ийм арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгааг “Reuters” агентлаг онцлон тэмдэглэсэн байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.