Шинэ журам: УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт ЖДҮХС-гийн зээл олгохгүй

gishuudЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагджээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр (2019.05.14) мэдээллээ.

 Шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.

 Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг болиулсан гэнэ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна.

Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна.

2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.