Эмчлэх эрхгүй хүн хатгуурын эмчилгээ хийж байжээ

35

Дорнод аймгийн БОЭТ-д “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд уг мэдээллийн мөрөөр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгалаа.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчлэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.