Дүрэмгүй давхиж, журамгүй авирладаг жолооч нарыг хүлцсээр байх уу

72

Монголд үйл ажиллагаа явуулдаг дипломат байгууллагын гадаад жолоочтой ярилцаж суух зуур, тэрбээр монгол жолооч нарын тухай тун таагүй сэтгэгдэлтэй байдаг төдийгүй, гаднын зочид төлөөлөгчдийн өмнө сэтгэл зовнидог талаар бухимдлаа илэрхийлэв.

Түүний ярьснаар монголчуудын замын хөдөлгөөний соёл дэлхийд хаана ч байхгүй онцгой юм. Онцгой гэдэг нь онц гэсэн дүгнэлтийн эсрэг утгатай. Дохио, толь хоёртойгоо харьцдаггүй, эгнээ байр эзэлдэггүй, дохио өгөлгүй гэнэт зогсдог, шахдаг, сигналддаг гээд манай өнөөгийн замын хөдөлгөөний аюултай байдлыг нэг бүрчлэн дурдах янзтай.  Өөрсдийгөө өмөөрөх гарцгүй болгосон харь хүний хатуу үг үүнийг өөрчлөх ямар арга зам байгааг бэдрэхэд хүргэв. Хараал хэлсэн, хэрүүл гуйсан, ёс зүйгүй авиртай жолооч яагаад улам нэмэгдээд байгааг судалж үзвэл сургалтын чанар “0”, хөтөлбөр дутуу гэсэн дүгнэлт дээр огтлолцож байна.

Жолооны сургалтын чанарт анхаардаггүй байдал ийн даамжирсан эхний шалтгаан нь дөрвөн өөр байгууллага жолооны курсүүдийг хариуцдагтай холбоотой аж. Энэ олон чанаргүй сургалтын байгууллагад хаанаас эрх олгодгийг лавлавал ХНХЯ-ны харьяаны байгууллага байх юм. “Өмнө нь хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хариуцдаг асуудал байснаа өнгөрсөн оноос манай яамных болсон” гэж хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэбат ярьж байна. Өнгөрсөн онд аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 336 жолооны курст аттестатчилал явуулж 60 гаруй дамжааны эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Мөн найман сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож ажил сайжруулах шаардлага хүргүүлэн, 26 курст нөхцөлөө сайжруулах даалгавар өгсөн байна. Гэвч жолооны сургалтын чанар сайжирсангүй, ослын тоо буурсангүй.

Ганцхан жилийн дотор хариуцлагагүй, дүрмээ мэддэггүй олхиогүй жолоочийн буруугаас 35,685 осол гарсан статистик мэдээлэл байна. Мөн хугацаанд 507 хүн амь насаа алдаж, 1258 хүн хүнд гэмтжээ. Энэ нь жолооч бэлтгэх сургалтын чанар хангалтгүй байгааг харуулж байна. Мөн үүнийг нотлох бас нэг баримт байгаа нь тээврийн цагдаагийн байгууллагаас гаргасан статистик. Тус байгууллага цахимаар жолооны шалгалт авдаг болсоор жил гаруйн хугацаа өнгөрлөө. Цахимаар өдөрт 500 гаруй хүн шалгалт өгөхөд ердөө 10 хувь нь л тэнцдэг талаар тээврийн цагдаагийн газрынхан ярьж байна. Жолооны сургалт нэрийн дор зөвхөн мөнгө олох арга хэрэгсэл болсон курсүүд цөөнгүй байх аж. “Манай жолооны сургалтын төв таныг заавал төгсгөнө” гэсэн зарын цаана “мөнгө чинь чухал, шалгалтдаа хэд унах нь бидэнд хамаагүй” гэсэн мессеж өгөөд байхад л очиж бүртгүүлээд, орсон шалгалтдаа бүдрээд байдаг нь амрыг эрж, хялбарыг хайж явдаг монгол зантай нийлэхээрээ чанаргүй сургалт болж байна. уг нь жолооны сургалтын үйл ажиллагаа эрхлэх журамд “Жолооч бэлтгэх сургалтыг чанаргүй зохион байгуулснаас сонсогчдод учирсан хохирлыг уг сургалтыг зохион байгуулсан сургууль, курс хариуцна” гээд тодорхой заагаад өгсөн юм.  Гэтэл иргэдийн мэдээлэлгүйг далимдуулж мөнгөний хойноос улайрсан жолооны дамжаанууд олширсоор байгаа нь сургалтын чанарын том “дайсан” болсон. Энд бүхнийг харлуулах гэсэн санаа агуулаагүйг үйл ажиллагаа нь жигдэрсэн төвийнхөн авах гээхийн ухаанаар болгооно биз ээ.

Дүрэмгүй жолооч, журамгүй залуурч ихсэхэд хамгийн гол нь аймагт жолооны дамжаа төгссөн болоод хотын замын хөдөлгөөнд оролцож буй нөхдүүд голлох үүрэг гүйцэтгэж байна. Нөгөө олны хэлдгээр “орк”-уудын тоог ч нэмж байгаа юм.

• Цахимаар өдөрт 500 гаруй хүн шалгалт өгөхөд ердөө 10 хувь нь л тэнцдэг.

• Дүрэмгүй жолооч, журамгүй залуурч ихсэхэд хамгийн гол нь аймагт жолооны дамжаа төгсмөрөө болоод хотын замын хөдөлгөөнд оролцож буй нөхдүүд голлох үүрэг гүйцэтгэж байна.

• Тээврийн цагдаагийн газраас хэдэн жилийн өмнө жолоочийн ёс зүйн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах саналаа хүргүүлсэн ч олоо болтол таг чиг.

Аймгийн төвийн замаар зоргоороо давхин, дуртай газраа, хүссэн үедээ зогсож найраан дундаа ороод сурчихсан жолооч сэтэртэнгүүд хотын түгжрэлд оронгуутаа ёс зүйгүй, арчаагүй үйлдлүүд гаргаж байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн хөдөлгөөн багатай аймгийн төвийн зуршил, дадлаар нийслэлд давхилдаад байгаа нь нэг талаар гай дээр лай нэмсээр. Үүнд аймаг бүрт жолооны сургалтын эрхийг олноор нь олгосон ХНХЯ-ыг буруутгахаасаа өмнө шаардлага доогуур тогтоосон ХЗДХЯ-ыг онилохоос аргагүй. Үүний уршгаар төв аймаг 12, Булган, Хөвсгөл аймаг зургаан жолооны курстэйгээр улсад тэргүүлж байна. Тэр байтугай суманд жолооч бэлтгэж буй дөрвөн ч сургалтын төв байх юм. Тэнд сургалтын чанарын талаар ярих нь дэндүү хэтийдэл болохыг хэлүүлэх юун. Хичээл заах багшийн шаардлагаас эхлээд хотын жолооны дадлага хийх нөхцлийн эрс, тэс нөхцөл тэнд оршиж буйг дурдах ч юм биш. Уг нь жолооны сургалтын төвд багшлах мэргэжилтний шаардлагад “хууль тогтоомжийн хичээл заах багш нь авто инженер механикийн дээд боловсролтой, жолоодлогын дадлагын багш нь авто механикийн дунд буюу түүнээс дээш боловсролтой, ЗТХЯ, БСШУСЯ-ны хамтран баталсан хөтөлбөрөөр техникийн чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуульд суралцсан, эрх бүхий байгууллагын багшлах эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн буй. Эдгээр шаардлагыг хангасан багш сум байтугай аймагт ховор. Ийм л учраас яс дүрэмгүй, ёс журамгүй хүмүүст жолооны үнэмлэх “хэвлээд” өгчихөж байгаа юм.

Чанартай жолооч бэлтгэж чадахгүй байгаад БСШУСЯ бас буруутай. Учир нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг тус яамныхан баталж, мөрдүүлэх ёстой. Тээврийн цагдаагийн газраас хэдэн жилийн өмнө жолоочийн ёс зүйн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах саналаа хүргүүлсэн ч одоо болтол таг чиг. Мөн жолооны курсүүд сургалт явуулж, харин тээврийн цагдаагийн газар шалгалтаа авдаг системийг нэвтрүүлэхээр холбогдох яаманд хүсэлтээ өгсөн ч бас замхарчээ. Гурван яамны дунд жолооны сургалтыг сайжруулах ажил ийн хаягдаж  хоцорсон байна. Үүнийг хэзээ, яаж өөрчилж болохыг хэн нь ч дугарч түвдэхгүй өдий хүрлээ.

Энэ долоо хоногт УИХ-аар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх ёстой. Анхан шатны хэлэлцүүлгээс эхлээд жолооны сургалтад ёс зүйн хичээл ордог болох, чанаргүй сургалт зохион байгуулсан курсийн үйл ажиллагааг цуцлах, шалгалтын төвийг хэрхэн байгуулах саналаа хүргүүлбэл үр дүнд хүрэх боломжтой. Үүн дээр тус хуулийн шинэчлэл болсон гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах заалтыг хуульчлаад өгчихвөл бүдүүлэг жолооч нарын үйлдэл хумигдах учиртай. Мөн ажлаа мэддэггүй яамдын хариуцах чиглэлийг тодорхой болгож, сургалт гэдэг утгаар нь БСШУСЯ-нд хамааруулах ёстой юм. Ингэж эмээнэ цонхоороо хог, тамхины ишээ хаядаг, дүрэмгүй давхиж, журамгүй авирласан “орк”-уудыг цөөрүүлж чадна.

Эх Сурвалж: ЗГМ сонин


URL:

Нэр: chocopie Огноо: 29 June 2019

7osNxP Way cool! Some very valid points! I appreciate you writing this article and the rest of the website is also really good.

Нэр: read more Огноо: 2 July 2019

You made some good points there. I looked on the net for additional information about the issue and found most individuals will go along with your views on this web site.

Нэр: Dani Daniels Огноо: 2 July 2019

Looking forward to reading more. Great article post.Really thank you! Will read on

Нэр: แก้จมูกที่ไหนดี Огноо: 3 July 2019

Thank you ever so for you article post.Much thanks again. Great.

Нэр: ฉีดโบท็อก Огноо: 3 July 2019

Precisely what I was looking for, thanks for posting.

Нэр: Shila Огноо: 9 July 2019

It as nearly impossible to find educated people in this particular subject, but you seem like you know what you are talking about! Thanks

Нэр: Roselia Огноо: 9 July 2019

nonetheless, you command get bought an shakiness over

Нэр: Rea Огноо: 9 July 2019

Major thanks for the article post.Really looking forward to read more. Great.

Нэр: hiwap Огноо: 9 July 2019

Looking forward to reading more. Great article.Thanks Again. Fantastic.

Нэр: hip Огноо: 10 July 2019

Regards for this wondrous post, I am glad I detected this web site on yahoo.

Нэр: evropski Огноо: 10 July 2019

You made some decent points there. I looked on the internet for the subject and found most individuals will agree with your blog.

Нэр: Reshjotka drobilka Огноо: 11 July 2019

WordPress or go for a paid option? There are so many choices out there that I am completely overwhelmed.. Any tips? Thanks!

Нэр: Swivel office chairs Огноо: 11 July 2019

This is what good writing is made of; interesting, engaging, intelligent and well-written content. This is exactly what I see in your article. Thank you.

Нэр: แทงบอล Огноо: 12 July 2019

This is really interesting, You are a very skilled blogger. I ave joined your rss feed and look forward to seeking more of your great post. Also, I have shared your web site in my social networks!

Нэр: super affiliate system 3.0 review Огноо: 15 July 2019

I think this is a real great blog. Want more.

Нэр: deal Огноо: 15 July 2019

Right now it sounds like Movable Type is the top blogging platform out there right now.

Нэр: coupons Огноо: 15 July 2019

I truly appreciate this post. I ave been looking everywhere for this! Thank goodness I found it on Bing. You have made my day! Thank you again..

Нэр: coupons Огноо: 15 July 2019

Thanks for this wonderful post! It has been extremely useful. I wish that you will carry on sharing your knowledge with me.

Нэр: clearance school uniforms Огноо: 16 July 2019

This is a terrific article. You make sense with your views and I agree with you on many. Some information got me thinking. That as a sign of a great article.

Нэр: Winapay review Огноо: 17 July 2019

I will bookmark your blog and check again here regularly.

Нэр: nnu income Огноо: 17 July 2019

Your style is really unique in comparison to other people I have read stuff from. Thanks for posting when you have the opportunity, Guess I will just bookmark this page.

Нэр: Kandra Огноо: 17 July 2019

Very interesting subject , regards for posting. Integrate what you believe into every single area of your life. by Meryl Streep.

Нэр: Bula Огноо: 18 July 2019

This page really has all of the information and facts I needed about this subject and didn at know who to ask.

Нэр: porn movie Огноо: 18 July 2019

I relish, result in I found exactly what I used to be looking for. You have ended my four day long hunt! God Bless you man. Have a great day. Bye

Нэр: freedownload Огноо: 18 July 2019

This is a really good tip particularly to those fresh to the blogosphere. Simple but very accurate info Appreciate your sharing this one. A must read article!

Нэр: aftermarket car warranties Огноо: 18 July 2019

Thanks again for the blog article. Great.

Нэр: Lauretta Огноо: 19 July 2019

That is a good tip particularly to those new to the blogosphere. Short but very accurate info Many thanks for sharing this one. A must read post!

Нэр: Jung Огноо: 20 July 2019

Thanks for sharing, this is a fantastic blog. Awesome.

Нэр: jufe 088 Огноо: 22 July 2019

site and be updated with the most up-to-date news update posted here.

Нэр: JUFE-085 Огноо: 22 July 2019

tirada tarot oraculo tiradas gratis tarot

Нэр: SEO VANCOUVER Огноо: 23 July 2019

Your style is really unique compared to other people I have read stuff from. Thank you for posting when you ave got the opportunity, Guess I all just bookmark this blog.

Нэр: financial calculator Огноо: 23 July 2019

Wow, incredible blog layout! How long have you been blogging for? you made blogging look easy. The overall look of your site is wonderful, let alone the content!

Нэр: formato de mantenimiento de computadoras Огноо: 23 July 2019

Pretty! This has been an incredibly wonderful article. Many thanks for supplying this info.

Нэр: spotify playlist Огноо: 23 July 2019

not operating correctly in Explorer but looks

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.