“Бороо гоулд” ХХК, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ

“Бороо гоулд ” компаниас өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийж Д.Зоригт сайдыг шүүхэд өгч байгаагаа мэдээллээ. Тэд “Бороо Гоулд” ХХК-ийн нийт ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөх бүрэн эрхийнхээ хүрээнд дараах нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа юм байна. Учир нь тус компанийн Нуруулдан уусгах төслийн ТЭЗҮ-г ЭБЭХ-ний сайд Д. Зоригт өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд батлаагүйгээс болж ажилчид хохирч байгаа гэж тус байгууллагын ҮЭ-ийн дарга Д.Баттөмөр мэдэгдлээ. Тодруулбал:

“Бороо Гоулд” ХХК-ийн Нуруулдан уусгах төслийн ТЭЗҮ-г хүлээн авах тухай ЭБМЗ-ийн 2009 оны 4-р сарын 28-ны өдрийн 02-03 тоот дүгнэлтийг батлахаас татгалзаж буй Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригтын энэ үйлдэл нь Монгол улсын Авлигатай тэмцэх хуулийн дагуу хууль бус болсон байна.

Нуруулдан уусгах төслийн хүрээнд нийт 64 мэргэшсэн боловсон хүчин бэлтгэгдсэнээс тус ҮЭХ-ны гишүүн 40 ажилтан ажлын байртай болох байсан юм.

Гэвч, Нуруулдан уусгах төсөл хэрэгжихгүй өнөөг хүрч, тус ҮЭХ-ны гишүүд буюу “Бороо Гоулд” ХХК-ийн ажилтнууд хохирч буй шалтгаан болжээ

Тэд мэдэгдэхдээ “Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын энэхүү эс үйлдэхүйг тус ҮЭХ-ны гишүүд болон “Бороо Гоулд” ХХК-ийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг ноцтой хохироож буй хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын эл хууль бус үйлдлийн улмаас ҮЭХ-ны гишүүн буюу “Бороо Гоулд” ХХК-ийн ажилтны ажлын байр дээр дурьдсан хэмжээгээр цомхотгогдож байгаа нь эдгээр ажилтны хувийн болон нийгмийн байдал доройтох, орлого буурах, орлогын эх үүсвэргүй болох сөрөг үр дагаврыг бий болгож, үүний хор, хохирлыг эдгээр иргэд болон тэдний гэр бүл хамгийн түрүүнд амсаж байна” гэлээ.

Дашрамд дурдахад Нурлуулдан уусгах энэхүү төсөл нь  2008 оны 6 сараас 2009 оны 4 сарыг дуустал үйлдвэрлэлийн туршилтыг хийсэнюм байна. Турширлтаар энэхүү арга нь  нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай багаад байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөлгүй, Монгол Улсын зохих стандартын шаардлагуудыг бүрэн хангаж байгаа болох нь тогтоогдсон аж.


URL:

Сэтгэгдэл бичих