“Дубайн гэрээ” -г цуцлах эсэх шүүх хурал болно

28512417_1440369546073818_1975317236_n

Оюутолгойн далд уурхайн Дубайн гэрээг ашигтай эсэх маргаан  одоог хүртэл яригдаж байна.  Гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон бусад албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж байгаа юм.  Тэгвэл Дубайн гэрээг цуцлуулахаар “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг.  Тухайн шүүх хурал өнөөдөр /05.15/ явагдах юм байна. “Дубайн гэрээ”-гээр гадны банкаас авах 4.2 тэрбум долларын зээлийг Оюутолгой төсөлд бус, “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд маш их хохиролтой бөгөөд, уг зээлийг “Рио Тинто” өөр дээрээ авч дураараа захиран зарцуулах эрхтэй болсон гэсэн үг.  Харин уг зээлийн хүү, алдангийг нь “Оюутолгой” ХХК төлнө гэх зэргээр 10 гаруй зүйл заалт Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэдгийг албаныхан хэлдэг.

Т.САЙХАН /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.