“Wikipedia” сайтыг Хятадад блокложээ

блок_bБНХАУ-ын эрх баригчид олон сая мэдээллийн өгөгдлийг өөртөө хадгалж буй нэвтэрхий толь ”Wikipedia”-ийг хориглож, блок хийсэн талаар  ”www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Хэрэглэгчдийн мэдээлж буйгаар тус нэвтэрхий толь руу өнгөрөгч сарын эцсээр нэвтрэх боломжгүй болсон гэнэ.

Тус улсын эрх баригчид 2010 оны эхээр ”Wikipedia”-ийн хятад хувилбарыг хааж байсан бол энэ удаа бүх хэл дээрх хувилбарыг нь хаажээ.

Эрх баригчид ямар шалтгаанаар цахим нэвтэрхий толийг хаасан шалтгаанаа тайлбарлаагүй гэж  ”Wikipedia”-ийн удирдлагууд мэдэгдээд “Уг шийдвэрт их гайхаж байна. Бээжин бидэнд мэдэгдэхгүйгээр Хятад дахь үйл ажиллагааг минь хязгаарлалаа. Бид өнөөг хүртэл тайлбар авч чадаагүй байна” гэж хэллээ.

Туркийн хэсэг цэргийн албан хаагчид жилийн хагасын өмнө төрийн эргэлт хийхийг санаархсан үйл явдлын дараа Анкарагийн эрх баригчид “Wikipedia”-ийг хаасан бол Венеусэл энэ оны нэгдүгээр сарын 17-нд тус нэвтэрхий толийг блокложээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.