Данийн улс төрч сонгуулийн сурталчилгаагаа порно сайтаар хийж байна

55b050_joachim_olsen_x974Данийн улстөрч сонгуулийн сурталчилгаагаа сонгогчдод хүргэх хамгийн оновчтой сувгаар …Hub сайтыг сонгожээ.

Баруун төвийн үзэлтэй Либерал Аллианс намаас парламентад нэр дэвшиж байгаа Яхим Олсен дэлхийн хамгийн том порно сайтад видео сурталчилгаагаа “Jokke” нэрээр байрлуулсан байна.

Тэрээр уламжлалт бус сурталчилгааны суваг үр дүнтэй байна гэдэгт итгэж байгаагаа фэйсбүүк хуудсандаа илэрхийлээд “Тиймээ. Би PornHub дээр байгаа” гэж хүмүүст мэдээлжээ.

Яхим Олсен нь бөөрөнцөг шидэлтийн төрлөөр Дани улсыг төлөөлөн олимпийн наадамд өрсөлдөж байсан хүн юм. “Интернэт хэрэглэгчдийн тал нь порно үзэж байна. Тиймээс сонгогчдыг тэндээс олох боломтой” гэж Олсен өнгөрсөн Ням гарагт Данийн телевизийн сувгаар ярьжээ.

Өдөрт 100 сая хүн ханддаг …Hub сайтад үүсгэдэг урсгалын хэмжээгээрээ 5.7 сая хүн амтай Дани улс дэлхийд 28 дугаарт ордог байна.

Тус улсын иргэд зургаадугаар сарын 5-ны өдөр хууль тогтоох дээд байгууллагын бүрэлдэхүүнээ сонгоно.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.