Автомашиндаа бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ

174f251e230838f560baac8e773facb59ea5b451Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах нэгэн байрны гадна автомашин дотор эмэгтэй хүн нас барсан байдалтай байна хэмээн иргэд мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутагт байрлах Гэмтлийн эмнэлгийн хажуугийн байрны гадна амь хохирогч 46 настай Э нь өөрийн эзэмшлийн автомашин дотроо бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ. Талийгаачийг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь гурван удаа, нурууны дээд хэсэгт дөрвөн удаа хутгалсан амь насыг нь хохироосон байна.

Дээрх аймшигт хэргийг үйлдсэн этгээд болох 30 настай Б гэгчийг эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн дайчлан баривчилжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.

24barimt.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.