Хатгал тосгоноос 13 настай хүү алга болжээ

3806

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны 2 дугаар хороонд иргэн О-гийн хүү 13 настай, эрэгтэй А энэ сарын 14-ний өдрийн 17 цагийн орчим гэрээсээ гараад одоо болтол сураггүй байна. Өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 12 алба хаагч, Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 6 албан хаагч, ар гэрийн 5 хүн, нийт 23 хүн, 5 автомашин, 6 мотоциклтойгоор Хатгал тосгоны төв, Далай-Ээжийн босго, Эгийн голын эрэг дагуу, Хасгийн хаяа, Харгана, Нүхэн, Бэрхмиш, Жанчив толгой зэрэг газруудаар нийт 50 км-ийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Өнөөдөр  өглөөний 8 цагт эрэн хайх ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

 Эх сурвалж: khuvsguliinungu.mn

Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.