Ажилдаа ирдэггүй Цахим бодлогын түр хорооныхон

87

УИХ дахь Цахим бодлогын түр хорооны хуралдаан өчигдөр/ 05.15/ болох байсан ч долоохон гишүүн  иржээ.  Тиймээс хуралдаж чадалгүй тарсан байна.  Уг нь энэхүү түр хороо нь 26 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.  Түр хороог Н.Учрал гишүүн ахалдаг юм.   Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд,  С.Бямбацогт, Г.Занданшатар,Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил,  З.Нарантуяа,  Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, О.Содбилэг,  Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан,  Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар багтдаг билээ.   Мөн өнөөдөр /05.16/ УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж өгөхийг хүслээ.  Тэрээр “Түр хороо өчигдөр хуралдах байсан ч орой 18.00 цаг хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь тарлаа. Хуралдахаар товлох бүрт 4-5 төрийн байгууллагын 10 гаруй албан хаагчид ордонд ирж өдөржингөө ажлаа алдаж байна. 26 хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны бүтэц биш учраас гишүүд тоомжиргүй хандаж байна. Дээрээс нь түр хорооны бүрэлдэхүүнд ажил ихтэй дарга нар олон байна. Та бүхэн энэ түр хорооноосоо гарчихаач ээ. Заавал өргөдлөө өгч гарах ёстой юм билээ. Ингэхгүй бол энэ түр хорооны ажил явахгүй юм байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

http://polit.mn/63176


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.