Туул гол дагуух хайрга дайрганы зөвшөөрлийг сэргээсэн шүүхэд хэн хариуцлага тооцох вэ

0516-өргөдлийн-БХ-ОюунчимэгУИХ-ын Өргөдлийн байнгын хороо нийслэлийн маань хатан эх болсон Туул голыг хамгаалахаар тууштай ажилласны үр дүнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан 62 аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэвч дээрх аж ахуй нэгжүүд шүүхэд хандаж, шүүхээс эвлэрүүлэн зуучлалын гэрээ нэрээр хайрга дайрга олборлох тусгай зөвшөөрлийг нь сэргээж, үйл ажиллагаагаа дахин явуулж эхлүүлээд байгаа билээ. Тиймээс УИХ-ын  дарга Г.Занданшатар Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат нар холбогдох албан тушаалтнуудын хамт газар дээр нь ажиллаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд Туул голын бохирдлын асуудлаар нэн яаралтай арга хэмжээ авч ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.