Томилгоо: ЦЕГ-ын дэд даргаар Ж.Болдыг томиллоо

107

ЦЕГ-т томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд хурандаа Ж.Болдыг ЦЕГ-ын дэд даргаар томилжээ.

Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй,

1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

2014 оноос 2015 оны 11 сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,

2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.