Барселона Гризманны төлөө 125 сая евро төлөхөд бэлэн байна

144

“Барселона” клубын удирдлагууд “Атлетико” болон Францын шигшээ багийн довтлогч Антуан Гризманны төлөө 125 сая еврог төлөхөд бэлэн байна. Энэ тухай Sky Sports болон The Guardian-ийн Итали сэтгүүлч Фабрицио Романо зарлалаа.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Каталаны клуб 28 настай франц хөлбөмбөгчний төлөөлөгчидтэй идэвхтэй харилцаж байгаа аж. “Барселона” Гризманнтай таван жилийн гэрээ байгуулж, “Атлетико”-д 125 сая еврог нөхөн олговорт төлөхөд бэлэн байна. Өмнө нь Гризманн зуны улирлын арилжаа наймаа эхлэхээр “Атлетико” Мадридыг орхих болно гэж мэдэгдсэн юм. Түүнчлэн «ПСЖ» франц довтлогчийг мөн сонирхож байгаа гэдгийг хэвлэл мэдээллийнхэн олж мэджээ.

2018/19 оны улиралд Гризманн Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 36 тоглолтод оролцож 15 гоол оруулж, 10 оновчтой дамжуулалт хийжээ.

Gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.