БЗД-т сайжруулсан түлш худалдаалах 3 цэг нээгдсэн байна

60742077_2445539858810335_7122832428644696064_nМонгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжиж эхэллээ. Тус тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 05 сарын 15-ны өдрөөс Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах 10 цэг нээгдэж, иргэдийг сайжруулсан түлшээр хангаж эхэлсэн билээ.

Иймд өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт 28 хорооны Засаг даргад тус тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Тодруулбал, дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 27 дугаар хорооны Дунд Дарь-Эхийн 1 дүгээр гудамжид, 23 дугаар хороо сургуулийн 1462А болон 22 дугаар хороо Өлзийтийн 11-159 тоотод тус тус сайжруулсан түлш борлуулах цэг нээгдсэн байна.

Түүхий нүүрсийг нэвтрүүлэх, хэрэглэхийг хориглосноор нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн байгууллага хамтран Тахилт, Гүнт, Налайх, Морингийн даваа зэрэг нийт 7 цэг дээр хяналтын пост 24 цагаар ажиллуулж байгаа юм.

Түүнчлэн цаашид сайжруулсан түлш борлуулах цэгийг нийслэлийн хэмжээнд 107 байршилд нээж, 1000 тн-оос дээш багтаамжтай 6 агуулах, борлуулах төвүүд албан ёсоор ажиллахаар болсон байна.

Иймд та бүхэн түүхий нүүрснээс татгалзаж, сайжруулсан түлшийг хэрэглэн агаар орчны бохирдлоос урьдчилан сэргийлнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.