НАТО-гийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа

5cde743159856Өнөөдөр Эстони улсад “Хаврын шуурга” гэдэг нэртэй НАТО-гийн томоохон цэргийн сургуулилт дууссан тухай тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб мэдээллээ.

Сургуулилтад 13 улсын 9 мянган гаруй цэргийн алба хаагч оролцсон байна.

Түүнчлэн хэдэн зуун нэгж техникийг сургуулилтад ашигласны дотор Герман, Их Британийн Eurofighter сөнөөгч онгоцууд, Польшийн армийн Су-22 дайрагч онгоцууд, Британийн Wildcat, Apache нисдэг тэргүүд болон АНУ-ын зэвсэгт хүчний Pave Hawk нисдэг тэргүүд байна.

Эстонийн армийн хошууч генерал Мартин Херем-ийн мэдэгдсэнээр, сургуулилт амжилттай болж, ямар нэгэн осол гараагүй боловч байгаль орчинд бага зэргийн хохирол учирсан ажээ.

“Хаврын шуурга” сургуулилалтыг 4 дүгээр сарын 29-нээс 5 дугаар сарын 17 хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд Ляэне-Вирумаа, Ида-Вирумаа, Харьюмаа, Йыгевамаа гэсэн дөрвөн мужид явуулжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.