Ш.Раднаасэд МАН-аас гарах өргөдлөө өгчээ

3864Хуульзүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлдөө өгчээ.

Түүнийг Эрүүгийн хууль дахь хөөн хэлэлцэх хугацааг хүчингүй болгосон гэх асуудлаар намын дүрэм зөрчсөн гэж МАН-ын Хяналтын хороо үзэж, улс төрийн дэмжлэг таван жилийн турш үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байсан билээ. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх шийдвэрийг эсэргүүцэж, МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулж, хүчингүй болгох чиглэл өгөөд байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан хэдий ч ямар шийдвэрт хүрсэн нь тодорхойгүй байна.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.