Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болно

a7f18d6b6f87b55233595b0695304d86Амралтын өдрүүдээр цаг агаар муудах тул иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Өнөөдөр буюу тавдугаар сарын 18-ны өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Үргэлжлэн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайд өмнөд, Өвөрхангайн, Дундговийн нутгаар салхи 18-20 м/сек , зарим үед 24 м/сек хүрч шороон шуургатай тул байгалийн аюултай үзэгдлээс ард иргэдийг сэрэмжлүүлж байна.
Энэ сарын 18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар, 19-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр салхи 18-20 м/сек хүрч, хүчтэй цасан болон шороон шуургатай бөгөөд олон цагаар үргэлжлэх байгалийн гамшигт үзэгдэл болохоор байна. Эдгээр үзэгдлийн улмаас замд халтиргаа гулгаа үүснэ. Зам даваа хаагдана, үзэгдэх орчин хязгаарлагдана. Иймээс хөдөө хээр яваа хүмүүс төөрөх, даарах, осгох, малд яваа хүмүүс уруудах нөхцөл үүсэж болзошгүй байгаа тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Замд гарах бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, шатахууны хангалттай нөөцтэй гарах, дулаан хувцаслах, хальтиргаа гулгаа ихэсдлэг учир замын хөдөлгөөнд сонор сэрэмжтэй оролцохыг ОБЕГ-аас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.