А.Гризманн энэ зун “Атлетико”-гоос явна

7397ff044771b23e84de0836254b89ddd7c8d881Испанийн “Атлетико” Мадрид багийн довтлогч Антуан Гризманн энэ зун багаа орхихоор болжээ.

Түүнийг авах магадлалтай багуудын тэргүүн эгнээнд Каталоны “Барселона” баг бичигдэж байна. “Атлетико” А.Гризманны хооронд байгуулсан гэрээнд өөр баг түүнийг авъя гэвэл 200 сая евро төлөхөөр заасан. Харин ирэх зургадугаар сард энэ тоо 120 болж буурах юм байна. Зарим эх сурвалжийн бичсэнээр “Барса” энэ мөнгийг төлхийг зөвшөөрч, тоглогчтой хувийн гэрээнийхээ асуудлыг ярилцаж эхэлсэн гэсэн байна. “Атлетико”-д төлөх 120 сая еврогийн 20 хувь буюу 24 саяыг нь А.Гризманны хуучин баг болох “Реал Сосьедад” авах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих