Хятадад мэдээлэл дамжуулдаг АНУ-ын экс тагнуулчийг яллажээ

тагнуулч_bАНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Кэвин Маллориг улсаасаа урваж, БНХАУ-ын талд улсын нууцын зэрэглэлтэй материал задруулсан хэмээн буруутгаж, ялласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 Тэрбээр ихэвчлэн АНУ-ын Батлан хамгаалах салбарын мэдээ, мэдээллийг бусад дамжуулдаг байсан гэнэ.

Түүнийг улсаасаа урваж, БНХАУ-ын төлөөлөгчдөд нууц материал дамжуулсан хэмээн буруутгаж, 20 жилийн ял оноосон талаар АНУ-ын Хууль зүйн яамнаас уламжлав.

Өдгөө 62 настай Кэвин Маллори Хятадын мандарин хэлийг төгс эзэмшсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд АНУ-ын Засгийн газрын харьяа агентлагуудад салбарын даргаас дээш албан тушаал хашиж, улсын нууцын зэрэглэлтэй материалтай танилцах эрхтэй байжээ.

АНУ-ын тусгайгийнхан түүнийг 25 мянган ам.доллараар БНХАУ-ын төлөөлөгчдөд нууц материалууд худалдсан болохыг тогтоосон байна.

Мөн тэрбээр нууц материалуудыг эхлээд хувилж аваад дараа нь  зөөврийн хард диск рүү хуулж, бусдад дамжуулдаг байжээ.

Шалгалтаар тэрбээр өнгөрөгч 2017 оны 4, 5 дугаар сард Шанхай хотноо очиж, БНХАУ-ын төлөөлөгчидтэй биечлэн уулзсан болохыг баримтаар нотолсон гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.