Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

3964

Энэ бол Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд.
Тост, тосон бумбын нуруу нь эгц чавчим ханан хад, хаднаас ч зарим нь ургасан аварга хайлаас модод, уулын бэл ёроолоор бут сөөг бурзайсан, хавцлын дундуурх хайргаар цэвэр, тунгалаг горхи хоржигносон…Говь нутагт байтугай хангай газарт ч элбэг тохиолдоод баймгүй байгалийн үзэмж.Уулын ам болгон нь иймэрхүү, хайлаас, тоорой, бүйлс…зэрэг мод бут, ургамал өвстэй, ус булагтай. Эдгээр ус горхи нь уулын амнаас гарах үедээ хөрсөнд шургаж, хайрганд далд орно.

Говийн шатаам халуун наранд ууршихаас хамгаалах байгалийн зохицолдолгоо байх. Тост, Тосон бумбын нуруунаас 7-8 км орчим зайд Чойжилсүрэн газрыг орвонгоор нь эргүүлж байна. Уулын горхинууд хайрган хөрсөн дундуур 7-8 км орчим далдраад нам доор, арай хөрс зөөлөн газарт булгууд болон ундарч оргилон, цааш задгайрч жижиг горхинууд болон жирэлзэнэ.

Жирэлзэж байсныг Чойжилсүрэн сөнөөж, одоо ширгэсэн нүдний ухархай шиг булгийн хатсан ором онгойж, урсаад хатсан нулимсны ором шиг горхины жим цайвартан байна. Жижигхэн булаг шанд, жирэлзэх булгийн эргэн тойронд зүлэг ногоо дэлгэрч, цэцэг навч алаглан мод бутууд хүглийж сүглийн…говийн хүн мал, адгуус амьтны жаргалын орон налайж байжээ.

Говьчууд баян бүрд гэнэ. Одоо нүүгэлтсэн шороо тоос, баагилдсан нүүрс түйрэн, нүргэлсэн машин тэрэг, экскаватор ковш…овооролдож шавааралдсан хятад, Монгол уурхайлагчид, орон гэрээ сүйдлүүлсэн шавж шоргоолж шиг орох газраа олж ядан, дээрэлхүүлж дээрэмдүүлсэн нутгийн малчид, ногоочид. Оргилж байсан булгийн хөлд ухаж, уурхайн ам гаргасан болохоор булгийн ус илүү нам доор болсон уурхайн нүх рүү шүүрэн орж, уурхай нь усанд автагдаад, булгууд нь ширгэж, горхины голдиролыг хааж хөрсний овоолго хийсэн тул ус байсан ч урсах боломжгүй болж, амыг нь барьж амийг нь тасалжээ…

 Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

 Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

 Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

 Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ

 Б.Чойжилсүрэнгийн ухаж байгаа уурхай Тост, Тосон бумбын нурууны баян бүрд ийм болжээ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.