НИТХ-ын төлөөлөгч эхнэрээ зодож танхайрчээ

3980

Нийслэлийн иргэдийн хурлын нэр бүхий төлөөлөгч эхнэрээ зодож танхайрсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр /2019.05.18/ гарчээ.

Тодруулбал энэ сарын 18-19-нд шилжих шөнө 03:00 цагт  НИТХ-ын төлөөлөгч … гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийнхээ хүнд агсам тавьж биед нь гар хүрчээ. Улмаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шалгагдаж байгаа аж.

НИТХ-ын нэр бүхий иргэн эхнэрээ зодож танхайрсан энэхүү асуудлыг ихэд нууцлаж байгаа гэнэ.

Ямартай ч энэхүү эхнэрээ зодож танхайрсан эрхэм Зайсанд амьдардаг бөгөөд олонд танигдсан нэр бүхий хурган дарга дарга билээ. Гэр бүлийн хүчирхийллээс болж амь насаа алдаж байгаа эмэгтэйчүүдийн тал хувь нь хуулийн байгууллагад хандаж байх явцдаа амь насаа алдсан байдаг харамсалтай тоо баримт ч бий. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл ил биш далд байдлаар үйлдэгддэг учраас  хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчийг олж илрүүлэх хэрэгтэй байдаг билээ. Үнэндээ нөхөртөө зодуулдаг эмэгтэйчүүд асуудал даамжиртал хэн нэгэнд хүчирхийлүүлж байгаагаа хэлэхээс зайлсхийдэг. Хэрвээ хэлвэл нөхөртөө дахин зодуулж бусдад гадуурхагдагаас айдаг.

Тэгвэл яг иймэрхүү дарамт хүчирхийлэлийг НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч эхнэртээ байнга амсуулж зовоодог байхыг ч үгүйсгэхгүй билээ. Ямартай ч гэрээ засаад Төрөө засах ёстой НИТХ-ын төлөөлөгч хурган дарга маань олны өмнө шударга үнэнч, гэр бүлдээ хайртай нэгний дүр эсгэж бидний манлайлагч болчихсон намирч яваа нь харамсалтай юм.

Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн гэр доторх асуудал биш.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.