Үндсэн хуулийн ассамблей бүрэн эрхийнхээ хугацааг сунгажээ

251

КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблей бүрэн эрхийнхээ хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасныг тус асамблейн дарга Дьосдадо Кабельо мэдэгджээ.

“Венесуэлд энх тайван байдал тогтоох, ард иргэдийг хамгаалах зорилгоор гишүүд энэ шийдвэрийг дэмжсэн” хэмээн Үндсэн хуулийн ассамблейн гишүүн Эрман Эскарра мэдэгдсэн байна.

Бүх ардын санал хураалт явуулалгүйгээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн шийдвэрээр Үндсэн хуулийн ассамблей 2017 оны 7 дугаар сарын 30-нд байгуулагджээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.