Маргааш жолооны үнэмлэх, авах сэргээх өдөрлөг Сүхбаатарын талбайд болно

257

Монгол Улсын анхны Замын хөдөлгөөний дүрмийг баталсны 94 жилийн ойн өдрийг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян болон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.
Нээлттэй өдөрлөгийн үеэр авто тээвэр болон тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэх, даатгал, оношлогоо гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг энэ төрлийн чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөллүүд оролцох юм байна. Тиймээс иргэд тэдгээр үйлчилгээг нэг дороос авах боломжтой болох юм. Мөн бидний ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бяцхан зорчигч” аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат“Замын хөдөлгөөний дүрмийг баталсан өдрийг тохиолдуулан бид Жанжин Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна.
Нээлттэй хаалганы өдөрлөг 11.00-16.00 цагийн хооронд болох ба жолооны эрх сэргээх шалгалт авах, жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр болон дахин олгох, хаяж гээгдүүлсэн үнэмлэхийг дахин олгох, эрхээ хасуулсан иргэдийн эрхийг сэргээх зөвлөгөө мэдээлэл өгөх, автомашины дугаарын давхцалыг шалгах, албан журмын даатгал, бүх төрлийн лавлагаа мэдээлэл зэрэг  төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг нэг дор түргэн шуурхай үзүүлнэ” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Нэр: read this article Огноо: 13 June 2019

I just want to say I am just all new to weblog and truly liked you’re web page. More than likely I’m likely to bookmark your blog . You surely come with terrific well written articles. Cheers for sharing with us your website.

Нэр: John Deere Technical Manuals Огноо: 17 June 2019

I enjoy your style of writing. I’m wondering in the event you might take a short look at my article and let me know what you think regarding my style. I am not a natural English speaker and so this is why I ask.

http://www.repairloader.net

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.