Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих асуудлыг шүүх хойшлуулжээ

282

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих саналыг шүүхээр хэлэлцсэн ч хойшлууллаа.
Учир нь Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшилсон байна.
Д.Эрдэнэбилэгийг өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд  Эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж, Хан-Уул дүүрэг дэх “Энхжин” хотхоноос  баривчилж байсан юм.  Хэд хэдэн албан хаагчийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан гэх хэрэгт буруутгаж, ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.